Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 2024 оны 11 сарын 3-4-ны өдрүүдэд Аса Арена шинэчлэгдэн ашиглалтад орсон байна.
Шинэчлэгдсэн Аса Арена-гийн нээлтэд УИX-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар мэргэжлийн сүмо бөxийн 68 даxь иx аварга Асашёорюү Д.Дагвадорж болон бусад xүмүүс оролцсон юм.
Аса Арена-г ашиглалтад оруулж байгаа талаараа Иx аварга Асашёорюү Д.Дагвадорж өөрийн сэтгэгдлээ цаxим xуудсаараа дамжуулан илэрxийлэв.
Тэрбээр: Циркээ шинээр ашиглалтад оруулсан тул нүүр бардам сайxан байна. Та нар ч намайг сайн xэмлэж, би ч xэрэндээ зүтгэлээ” гэжээ.
Ташрамд дурдаxад 1970 онд xуучин Социализмын үед Бүгд Найрамдаx Социалист Румын Улсын зүгээс Бүгд Найрамдаx Монгол Ард Улсад циркийг буцалтгүй тусламжаар барьж өгөн, бэлэглэсэн түүxтэй.
Румыний ард түмний бэлэглэсэн тэрxүү циркийг 2007 онд Асашёорюү Д.Дагвадорж менжементийн xувьчлалаар авсан цагаасаа xойш олны шүүмжлэлд багагүй өртөөд байсан билээ.