Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал энэ долоо хоногийн Пүрэв гарагт буюу 2024 оны 11 сарын 7-ны өдөр болохоор товлогдсон.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хувьд өөрийн шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардаж, өлсгөлөн зарлаж байгаагаа өмгөөлөгчөөрөө дамжуулж мэдэгджээ.
Тэрбээр: “Маш нууц гэх тамганы ард хэлмэгдүүлэхийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Надад иргэд та бүхнээс нууж үйлдсэн гэмт хэрэг байхгүй тул Н.Өнөрцэцэг миний бие ямар хэрэг хийснээ олон нийтэд ил мэдээлмээр байна.
Хаалттай хаалганы цаана хоёр өдөр шүүлгэж, ял тулгаж болдoгийг яс махаараа мэдэрч байна. Дахиад хаалттай хаалганы цаана шүүлгэхээс айж байна.
Тиймээс хаалттай шүүхийг эсэргүүцэж өнөөдөр хорихын умгар өрөөндөө өлсгөлөн зарлаж байна” гэв.