Улаанбаатарт:
11 дүгээр сарын 4-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
11 дүгээр сарын 4-нд: “Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлтийн ёслол болон бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн үзүүлэх тоглолт Соёлын төв өргөөнд болно.
11 дүгээр сарын 4,5-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
11 дүгээр сарын 5-нд: “Найруулга 2024-Э.Чойдог-Монголын сайхан орон чуулбар” тоглолт Улсын Филармонид болно.
11 дүгээр сарын 6-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд болно.
11 дүгээр сарын 7, 8-нд: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно.
11 дүгээр сарын 9-нд: PRO theatre-ын уран бүтээлчид “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжиг толилуулна.
11 дүгээр сарын 9-нд: Улаанбаатар театрын дуу ангиас санаачлан үндэсний, сонгодог, поп, эстрад хосолсон дууны гайхамшигийг мэдрүүлэх “Хүрээ ба классик” толголтыг үзэгчдэд өргөн барина.
“Соёлын бүтээлч сар” орон даяар сарын турш үргэлжилнэ.