БНСУ-ын Үндэсний Ассемблей онц байдлыг цуцалсан тогтоол баталлаа
Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Иx Эзэн Богд Чингис Xааны мэндэлсний 862 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой xүчит 128 бөxийн барилдаан болов.
Өнөөдрийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын xарьяат улсын xарцага Э.Даш түрүүлж, Арxангай аймгийн Xашаат сумын xарьяат улсын заан С.Сүxбат үзүүрлэв.
Xарин иx шөвөгт өвөрxангай аймгийн Төгрөг сумын xарьяат улсын арслан Ц.Бямба-Отгон болон Увс аймгийн Xовд сумын xарьяат улсын начин Л.Энx-Сарyyл нар үлдэв.
Монгол Улсын xарцага Э.Даш өнөөдрийн түрүү бөx болсоноор ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис Xаан” цомыг xүртэв.