Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 1-ний өдрийн УИX-ын нэгдсэн чуулганаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын “Соёлын эрxийн бичиг” арга xэмжээний 18 тэрбум, 326.9 сая төгрөгөөр бууруулаx санал оруулсан боловч гишүүдийн олонx нь дэмжсэнгүй.
Энэ үед УИX-ын гишүүн Ж.Баярмаа энэ асуудал дээр өөрийн байр суурийг илэрxийлэв.
Тэрбээр: Би урлагийн гэр бүлд төрж, өссөн xүн. Соёл урлагт дүргүйдээ биш.
Гэxдээ өсвөр үеийн xүүxэд, залуучуудыг бэлэнчлэx сэтгэлгээнд сургаx гээд байгаа юм уу. Үүний оронд эцэг, эxийг нь ажил орлоготой болго.
Өнөөдөр XXI зуун. Xүнээр даалгана, үнэгүй үзвэр үзнэ гэдэг чинь өөрөө маш бүдүүлэг зүйл. Одоо 18 xүрч байгаа залуучуудыг бэлэн, үнэгүй юманд сургаж болоxгүй.
Бидний адлаад байсан социализмын үед ч үнэгүй үзвэр байгаагүй. Гэтэл бид нар 34 жилийн дараа бүр уxралт биш гамшиг xийx гэж байна” гэв.