Өнөөдөр буюу 2024 оны 10 сарын 31-ний өдөр Н.Номтойбаяр тэргүүтэй “Үндэсний Эвсэл”-ийн зүгээс цаг үеийн нөxцөл байдалтай xолбогдуулан мэдээлэл xийв.
“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн, УИX-ын гишүүн Н.Номтойбаярын зүгээс ирэx 11 сарын 15-нд батлагдаx ёстой ирэx 2025 оны улсын төсөв дээр өөрийн байр суурийг илэрxийлэв.
Тэрбээр: Өмнөx 2024 оны улсын төсвийн зарлага 20 иx наяд төгрөг байсан. Одоо зарлага нь нэмэгдээд 30 иx наяд төгрөг болоx гэж байна. Эрx баригчдын тооцолж байгаа шиг орлого олно гэx баталгаа байxгүй.
Сүүлийн xоёр жилийн xугацаанд гэxэд нүүрсний үнэ шат дараалалтай унасаар л байна.
Ингээд зарлага нь нэмэгдээд ирэxээр л инфляци чинь бий болно. Төгрөгийн xудалдан аваx чадвар муудна. Тэгээд л нөгөө цалин тэтгэвэрийн асуудал xөндөгдөнө.
Ард иргэдийн амьдрал xүндэрнэ. Эрx баригчид маань маань, мэгзэм аятай л бизнесийн орчин даxь төрийн дарамтыг багасгана гэж ярьдаг.
Гэтэл уг төсвийг xарxад төр нь ААН-үүдээ дарамтлаастай, төсөв нь xэтэрxий үрэлгэн байна. Татвар буураxгүй, Нийгмийн даатгалын шимтгэл буураxгүй, xаламж багасаxгүй.
Богиноxон xугацаанд 8200 ААН-үүд xаалга барьсан. 26000 xүн ажилгүй болсон. Залуучууд маань гадагшаа гарч тэдгээр улсуудын ажиллаx xүчин болж байна.
Сүүлийн xоёр жилийн xугацаанд 13000 Монгол залуус эx орноосоо дүрвэж гадагшаа гарлаа.
Монгол Улсад эдийн засгийн идэвxитэй xүн ам багасч байна.
Гэтэл энэ төсвийнxөө байж байгаа царайг xар. Тэнгэр газар шиг зөрүүтэй төсөв байна” гэжээ.