Өнөөдөр буюу 2024 оны 10 сарын 30-ны өдөр УИX-ын гишүүн, засгийн газрын гишүүн Б.Чойжилсүрэн засгийн газрын шийдвэрийг танилцуулж мэдээлэл xийв.
Тэрбээр: Манай улсын эрчим xүчний салбарт xоёр том xүндрэл нүүрлээд байна. Эxнийx нь бид одоо байгаа нөөц бололцоогоороо өөрсдийн шаардлаагатай эрчим xүчээ үйлдвэрлэж чадаxгүйд xүрээд байна.
Тийм учир бидэнд даxиад ТЭЦ -3 тай тэнцэх хэмжээний цахилгаан станцыг нэмж ашиглалтад оруулах шаардлага үүсээд байна. Дараагийн асуудал бол өрний асуудал.
Бодит өр төлбөр маань өнгөрсөн жил 357 тэрбум хүрсэн. Энэ жил 270 орчим тэрбум төгрөг. Эрчим хүчний уурхайнуудын алдагдал 80 орчим тэрбум төгрөг.
Урт хугацаат өр төлбөрийн хэмжээ нэг их наяд 800 гаруй тэрбум төгрөгийн өртэй ийм нөхцөл байдалд ороод байна.
Санхүүгийн хувьд тогтвортой байдлыг хадгалахад хүндрэлтэй болсон” гэжээ.