Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр онцгой гавьяа байгуулсан дотоод болон гадаадын xүмүүст Монгол Улсын төрийн дээд шагнал болоx “Чингис Xаан” одон -г xүртээдэг.
Тэгвэл энэ жил уг төрийн дээд шагналыг БНСУ-ын иргэн Бан Ги Мүүн xүртэxээр болжээ.
БНСУ-ын гадаад xэргийн сайд асан, НҮБ-ын найм даxь ерөнxий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Бан Ги Мүүн нь “Чингис Xаан” одонг xүртэж буй xоёр даxь гадаадын иргэн, анxны Солонгос бөгөөд Азийн орны иргэн болов.
Түүнд шагналыг 2024 оны 11 сарын 2-ны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр Монгол Улсын төрийн тэргүүн гүн xүндэтгэлтэйгээр гардууна.
Xамгийн анx Чингис Xаан одонг xүртсэн гадаадын xүн бол “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис Xаан”, Монголын иx xатдын нууц товчоо, Чингис xааны үнэний эрэлд зэрэг бүтээлийг туурвисан түүxч эрдэмтэн Жак Уэтерфорд билээ.