Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
Өнөөдөр буюу 2024.10.23-ны өдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн xамба, гэвш лхаарамба Д.Жавзандорж сүсэгтэн олонд зориулж ном xурав.
Тодруулбал тэрбээр Бурхан багшийн Эхийн ачийг хариулсан онцгой дүйчин өдөрт зориулж ном xурсан юм.
Энэ их буяны өдөр бурхан багшийн айлдсан “Эцэг эхийн ачийг хариулах” судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дууриал болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай юм.
Намрын адаг сарын 22-ны өдрийг “Эхийн ачийг хариулсан дүйчин өдөр” хэмээн бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг