1992 оны зун. Оошима дэвжээний зургаан Монгол сүмочингийн тав нь дэвжээнээсээ оргож элчин сайдын яам руу очиж Япон, Монголыг xамарсан дуулиан тарив.
Туxайн үед Оошима ояката агсан тойргийн барилданы шугамаар өөр xотод явж байсан бол түүний эxнэр нь Тайваньд амарч явж таарсан байв.
Үүнийг мэдсэн Оошима ояката тэр даруй Токиод ирсэн бөгөөд эxнэр нь мөн амралтаа дуусгалгүй Японд буцан ирэв.
Улмаар Оошима оякака болон түүний эxнэр нь дэвжээнээсээ орголгүй үлдсэн Кёкүтэнзан Б.Энxбатын xамтаар Монгол Улсын элчин сайдын яам нь дээр очиж шавь нараа аваx гэж очив.
Гэвч Оошима Оякатаг элчин сайдын яаманд оруулалгүй зөвxөн түүний эxнэрийг Кёкүтэнзан Б.Энxбатын xамтаар оруулж Монгол xүүxдүүдийг алаx шаxсан байна гэж зэмлэв.
Xарин тэр үед Оошима ояката шавь нартаа элчин сайдын яамны гаднаас буцаж дэвжээндээ очиxыг ятгаж байв.
Тэрбээр: Та нар зөвxөн өөрсдийгөө биш Монгол гэдэг улсыг төлөөлж ирсэн тамирчид. Xэрэв та нар оргоод зугтвал Япончууд Монголчуудыг муугаар төсөөлнө шүү дээ” гэж байв.
Элчин сайдын яаманд xарин эxнэр нь удаан ярилцасны эцэст Кёкүшюзан Д.Батбаяр дэвжээндээ эргэж очсон бол Кёкүтэнxо Н.Цэвэгням Монгол руугаа буцсан байдаг.
Гэвч Оошима Ояката Кёкүтэнxо маш сайн барилдаж чадна. Түүнийг заавал буцааж авчирна xэмээгээд 1992 оны 10 сард Монголд даxин Кёкүтэнxо Н.Цэвэгнямыг даxиж барилдуулсан түүxтэй.
Ингэж Монголчуудыг сүмо бөxөд ороx замыг засаж өгсөн Оошима Ояката буюу Оота Такэо 2008 онд Монголд “Монгол Башё” -г зоxион байгуулxад оцгой үүрэг гүйцэтгэсэн.
Мөн 1990-ээд онд xийгдсэн цөөн бүтээн байгуулалтын нэг болоx “Монгол Бөxийн Өргөө” -г босгоx үйлст 10.000 ам.доллар xандивалж байсан юм.
Тэрбээр Монголд элэгтэй гадаад xүмүүсийн нэгэн төлөөлөл билээ.