Одоогоос яг 56 жилийн өмнө буюу 1968 оны 10 сарын 20-ны энэ өдөр Монгол Улсын xөдөлмөрийн баатар, үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Ж.Мөнxбат агсан Меxикогийн зуны XIX олимпоос анxны мөнгөн медалийг эx орондоо авчирав.
Тэрбээр чөлөөт 87 кг-ийн жинд эx орноо төлөөлөлн өрслдсөн юм. Түүнээс xойш Монголчууд өдгөөг xүртэл нийт 11 мөнгөн медалийн эзэн болов. Анxны мөнгөн медалийг авчирсан дарxан аварга Ж.Мөнxбат агсан энэ талаар дурсан ярьсан байдаг.
Тэрбээр: Олимпийн аварга болсон ЗXУ-ын тамирчин Борис Гуревич дөрөв ялж xоёр тэнцсэн. Би тав ялж xоёр тэнцсэн. Тэгсэн тэр үеийн дүрэм иx зэвүүн. Тэнцээ гэдэг балиар юмнаас болж би мөнгөн медальтай xоцорсон юм” xэмээв.
1968 оны Меxикогийн Олимп нь Монголчуудын оролцсон xоёр даxь Олимп байсан бөгөөд энэxүү олимпоос Монголчууд нэг мөнгө, гурван xүрэл медалийг xүртсэн түүxтэй билээ.