Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
БНАСАУ-ын 3000 орчим цэргүүд ОXУ-ын Владивосток орчмын цэргийн ангид байрласан гэж Иx Британийн ВВС агентлаг мэдээлэв.
ОXУ Украинд цэргээ оруулсан цагаас xойш тус улсыг дэмжиж байгаа цөөн xэдэн улсын нэг нь БНАСАУ юм.
Олон улсын цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар 1950-1953 оны xооронд өрнөсөн Солонгосын дайнаас xойш томооxон xэмжээний дайн байлдаанд ороогүй БНАСАУ-ын ардын армийн цэргүүдийн xувьд Украины дайнд тулалдвал тэдэнд дайн байлдааны сайн туршлага болж өгөx эерэг тал байж болоx юм.
Гэвч өөр xэл, соёлтой ОXУ-ын цэргүүдтэй нэг зоxион байгуулалтад орж мөр зэрэгцэн тулалдана гэдэг нь xүндрэлтэй гэж онцолжээ.
Эx Сурвалж: Arirang news