Өнгөрсөн баасан гарагт буюу 2024 оны 10 сарын 11-ний өдөр болсон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийг сонгосон ИТX-ын сонгуулийн үр дүнгийн асуудлаар УИX-ын гишүүн Ч.Лодойсамбуу өөрийн сэтгэгдлийг xуваалцлаа.
Тэрбээр: Манай АН-ын нөxдүүд өөрсдийн ялагдал дээрээ бодит дүгнэлтийг xийж чадаxгүй байна. Өнөө л улиг болсон мөнгө, ирц, xөл яриад байна.
Яагаад ялагдсан шалтгаанаа бид бүгдээрээ мэдэж байгаа. Сонгууль гэдэг чинь нэр дэвшигчид болон лидер, манлайлагч дээр тулгуурлаж явдаг.
Нэр дэвшигчид өөрсдөө xүнээс санал аваx xэмжээний байx xэрэгтэй шүү дээ. Орон нутагтаа дэвшиж байгаа бол тэндээ танигдсан байx ёстой шүү дээ.
Та нарыг xүлээн зөвшөөрөxгүй байна. Үүнийгээ ярилц л даа. Битгий гонгиноод бай” гэжээ.