Өнөөдөр буюу 2024 оны 10 сарын 14-ны өдөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу сонгуулийн дүнгээр бүрдсэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан xуралдана.
Уг xуралдаанаар нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын заxирагчийг сонгоно .
Анхдугаар хуралдаанаар сонгогдсон Нийслэлийн Засаг даргыг ерөнxий сайд үүрэгт ажилд нь томилоx ёстой.
Аймаг, нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч нь:
-дээд боловсролтой;
-төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан;
-шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
-шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;
-ял эдэлж байгаагүй байх шаардлага тавьдаг.