Нийслэлийн АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал орон нутгийн сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан мэдээлэл өгсөн.
Тэрээр хэлэхдээ “Бидэнд ялалт, ялагдлын зааг дээр амжилт байна. Энэ нь цаашдаа ардчиллыг ялалтад хүргэх боломж бий гэдгийг тодотгож байна” гэв.
Дархан-Уул, Булган, Орхон аймгуудад орон нутгийн сонгуулийн санал хураалтын хувьд маргаантай асуудал байна. Иймээс эцсийн дүн хараахан гараагүй байгаа учраас үүний дараа намын дүрмийн дагуу тодорхой асуудлууд яригдана. Энэ удаад улс төрийн намын шинэчлэлтэй холбогдуулан намын дүрмэнд нь ч өөрчлөлт орно, ялагдал хүлээсэн намуудын дунд шатны дарга нартай хариуцлага тооцох асуудлууд бол байгаа.
Яагаад “амжилт” гэдэг зүйлийг яриад байна вэ гэхээр өнгөрсөн 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээс амжилт маань давж буй учраас амжилт байнаа л гэж харж байгаа. Шууд утгаараа аймгууд маш ойрхон өрсөлдлөө. Үүнээс үзэхэд зарим аймгуудад хэд хэдэн хүнээр зөрсөн буюу маш цөөхөн саналын зөрүүгээр ялагдал хүлээлээ. Энэ нь ялалт ялагдлын зааг дээр маш ойрхон үзсэн хэдий ч бас тактикийн алдаанууд гарсан ийм тохиолдлууд гарлаа.
Нийслэл дээр ирц маш муу байлаа. Дээр нь нэмээд хэлэхэд олон намууд орсон нь санал маш их хэмжээгээр хуваагдлаа. Ер нь сүүлийн үеийн улс төрийн сонгуульд Ардчилсан нам ба бусдад гэдэг ийм сонгууль болоод байна. Тийм учраас ардчиллыг дэмждэг намууд нэгдэн нийлж, сонгуульд оролцвол бид бүхэн бас энэ зүүний чиглэлтэй намыг ялах, барууны үзэл санаагаа Монголын улс төрд, орон нутгийн дунд шатны сонгуульд оруулах, ялуулах ийм боломж харагдаж байна. УИХ-ын сонгууль дээр ч энэ асуудал харагдсан. Тэр дундаа орон нутгийн сонгууль дээр нийслэлийн түвшинд маш тодорхой харагдлаа. Жишээ нь Багануур дүүрэг дээр АН, ХҮН, Шинэ нам бүгдээрээ нэгдэж орсон. Ингэж орсны бас нэг үр дүн харагдаж байгаа нь 25 суудал дээр 12, 13-аар МАН ялсан. Гэхдээ хэрвээ ингээд нэгдээд орох юм бол ийм үр дүнгүүд магадгүй ялах ийм боломжууд нийслэл дээр харагдаж байна гэдгийг л хэлээд байгаа юм.
Хэрвээ санал хуваагдаагүй нэгдсэн байдлаар сонгуульдаа оролцсон бол бас тодорхой хэмжээнд ялалтууд бол саяны Багануур дүүрэг дээрх шиг бодит жишээн дээр хэлэхэд ийм боломжууд байсан. Бусад намуудад бид бүхэн маш тодорхой саналуудыг тавьж, хамтарч оролцох талаар хэлцэл хийсэн. Харамсалтай нь зөвхөн Шинэ намтайгаа л бид хамтарч орсон. Бусад намууд бидний тавьсан хүсэлтийг хүлээж аваагүй учраас ингэж орсон. Мөн бусад намуудын хувьд нийслэл дээр суудал авахгүй байгаа нь харагдаж байгаа. Иймээс өмнө хэлсэнчлэн ардчиллын чиг баримжаатай улс төрийн намууд нэгдэж, хамтарч улс төрийн дараагийн сонгуулиудад оролцвол бүгдээрээ Монголын ардчиллыг цааш нь ялалтад хүргэх ийм боломж харагдаж байна.
Энэ удаад Өмнөговь болон Ховд зэрэг хамгийн том бүтээн байгуулалтууд хийгддэг аймгуудад манай нам ялсан. Мэдээж энэ хамтарсан засгийн үед бүтээн байгуулалт хийх, Монгол улсыг эдийн засгийн хувьд авч явдаг Орхон гэх мэт аймгууд дээр ялалт байгуулж буй нь хамтарсан засгийн үр дүн юм. Цаашлаад эдийн засаг хөгжлийн, бүтээн байгуулалтын яамдуудыг авсан АН-ын хувьд бол бид өөрсдийнхөө бодлого, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ийм боломж харагдаж байна. Үүн дээр хамгийн их бүтээлч аймгууд бол АН-ыг дэмжиж ялуулсан байдал бодитоор харагдаж байгаа юм. Тодруулбал хамтарсан засгийн үр дүн бодитоор эерэг бууж байна гэдгийг хэлье” гэлээ.