ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Дөнгөж сая Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрээр, “Энэ удаагийн сонгуульд нийслэлийн МАН есөн эмэгтэй нэр дэвшигч дэвшүүлсэн. Бүгд ялсан сайхан мэдээ байна. 2024-2028 онд нийслэлийн МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг бид хэрэгжүүлж нийслэл хотынхоо тулгамдсан олон асуудлыг шийдэж, их бүтээн байгуулалтын тэсрэлт хийх болно гэдгээ нийслэлчүүддээ хэлье ээ.
Бидэнд итгэсэн санал өгсөн сонгогчдодоо баярлалаа.
Бидэнд санал өгөөгүй ч нийслэл хотдоо санаа тавьдаг иргэдийнхээ итгэлийг олохын төлөө бид хичээнэ” гэлээ.