Маргааш буюу 2024 оны 10 сарын 11-ний өдөр болоx Аймаг, нийслэл, сум, дүүргийн төлөөлөгчийг сонгоx орон нутгийн сонгуультай xолбоотойгоор СЕX, ЦЕГ, УБЕГ-аас xамтарсан мэдээлэл xийв.
СЕX-ны дарга П.Дэлгэрнаран: Орон нутгийн хурлын сонгуулийн санал хураалт маргааш 7 цагаас эхэлж, 20 цагт өндөрлөнө. Улсын хэмжээнд 2230 хэсгийн хороонд 20 мянга гаруй төрийн албан хаагч ажиллана. Мэдээлэл технологийн 169 багт 2683 ажилтан ажиллаж, энэ талын бэлтгэлийг бүрэн хангалаа.
Улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн 2337 ажилтан ажиллана. Үүнээс гадна сонгуулийн аюулгүй байдлыг хангахаар цагдаа, онцгой байдлын болон бусад албаны 10600 алба хаагч, 500 техник хэрэгсэлийг бэлэн байдлыг хангаад байна.
Орон нутгийн хурлын сонгуульд 10 нам, нэг эвслийн 17 278 нэр дэвшигч болон 268 бие даагч 8031 мандатын төлөө өрсөлдөнө. Тэдгээрийн 5582 нь буюу 32.3 хувь нь эмэгтэйчүүд юм.
Орон нутгийн хурлын сонгуулийн хуульд жендерийн босгыг 20 хувиар тогтоосон байдаг ч энэ удаа нам эвслүүд эмэгтэй нэр дэвшигчдийг олноор нь нэр дэвшүүлсэн байна.
Улсын хэмжээнд 104 500 менежер, шадар туслах, ухуулагч сонгуулийн сурталчилгаанд ажилласан.
Нам эвсэл, төрийн бус байгууллага, энгийн иргэдээс бүрдсэн 17 800 ажиглагч маргааш сонгуулийн явцыг ажиглахаар, ажиглагчийн үнэмлэхээ авсан” гэв