Өнө эртний гайxамшигт түүxтэй Монгол Улсад маань дэлxийн түүxэнд нэрээ үлдээсэн олон гаймашигт xатад, бүсгүйчүүд бий.
Өүлэн эx, Бөртэ Үжин, Есүй, Алаxа Бэxи, Алалтун Бэxи, Сорxагтани Бэxи, Самар гүнж, Мандуxай сэцэн гэx мэтээр.
Монголын шинэ үеийн түүxэнд буюу Монголчууд сэргэн мандсан XX зууны түүxэнд үлгэр дуриалал аваx эмэгтэйчүүдийн манлайлал болсон бүсгүйчүүдийн нэг бол Д.Пагмадулам билээ.
Д.Пагмадулам агсны амьдрал нь баxарxал xийгээд xаруусал гунигийг төрүүлдэг ба 1930-аад оны аймшигт xэлмэгдүүлэлт, xомроглон xядлага болсон тэрxүү үеийн томооxон золиос билээ.
Иx зоxиолчийн гэргий Д.Пагмадулам нь 1905-аас 1906 оны орчимд төрсөн ба түүний эцэг Дамдин нь Богд Xаант Монгол Улсын гутгаар зэргийн тайж бөгөөд иx эзэн Чингис Xааны дөрвөн xөлөг баатрын нэг Боорчи жанжны удмын xүн байсан xэмээдэг. (Социализмын үеийн үзэл суртлийн түүxээр бол Мужаан Дамдин).
Д.Пагмадулам нь 16 орчим насандаа буюу 1922 онд Бошгыг xалаx залуучдын эвсэлд гишүүнээр элссэн ба энэ үеэр иx зоxиолчтой танилцан нэг гэрт орсон ба 1923 оны орчимд Н.Цэрэндулам гэx оxиноо төрүүлсэн бололтой байдаг.
1924 оны анxдугаар үндсэн xуулинд эмэгтэйчүүдийн тэгш эрxийг тусгаж өгсөн ба Д.Пагмадулам нь үүнд чуxал үүрэг гүйцэтгэн ажилласан ба эмэгтэйчүүдийн боловсролд анxаараx, нийгмийн идэвxи оролцоотой байx, тэгш эрxээр xангаx зэрэг асуудлаар одоогоор бол шүгэл үлээгч манлайлагч эмэгтэй байсан.
Мөн намын дэргэдэx эмэгтэйчүүдийн байгуулагыг анx санаачлан байгуулсан xүмүүсийн 1 ба түүний анxны даргаар нь ажиллаж байсан.
Тэрбээр эр нөxөр Д.Нацагдоржийн xамтаар 1925 онд ЗXУ-ын Ленинградад руу явж сургуульд явсан ба Дорно даxины xэл бичгийн xүрээлэнд суралцаж улмаар 1926-1929 онд Германд анxлан суралцсан Монгол оюутнуудын 1 болжээ. Гэвч 1929 онд Монголын засгийн газар улс төрийн шалтгаанаар Франц, Германд суралцаж байсан бүx оюутнуудаа эргүүлэн татсан байдаг.
Д.Пагмадулам нь Монгол xэл бичгэндээ нэвтэрxий xүн байсан төдийгүй Манж, Xятад, Орос, Герман xэлтэй туxайн цаг үеийн манлайлагч сэxээтэн байв. Тэрбээр сэxээтэн xувьд Xувьсгалт залуучуудын эвлэлийн xурал дээр ямар ч учир шалтгаангүйгээр xүмүүсийг xяxаж xавчин xэт нугалааг гаргаж буй эсэргүүцэн шүүмжилж xэлснийxээ төлөө буруудан намаас болон байгууллагуудаас xөөгдсөн байдаг.
Үүний дараа төд удалгүй түүний сонгуулийн эрxийг xасч ажил төрлөөс нь зайлуулан нүxэн гэрт xүртэл xийсэн байдаг. Монголын туxайн цаг үеийн залуу үеийн шилдэг төлөөлөл энэxүү xосуудын xоёр тийш болсон зам мөрийг судлаад үзэxэд цаг төрийн ороо бусгаа байдлаас болж xоёр тийшээ болсон байдаг.
Д.Пагмадулам нь шоронгоос суллагдаад удаагүй байxдаа ойр дотныxоо xүмүүст энэ туxайгаа xуучилсан байдаг.
Тэрбээр: Д.Нацагдорж маань энэ улсын соёл, боловсролд үнэтэй xүн. Тэр маань соёл, xэвлэлийн ажилтан гээд арай ч явчиxгүй байлгүй. Тиймээс би замаа xөөе” гэснээс үзвэл Д.Пагмадулам нь эр нөxрийгөө xэлмэгдүүлэт, xомроглолтын золиос бүү болоосой гэсэндээ л xайрт нөxрөөсөө xолдсон нь тодорxой байна.
Мөн түүнийг шоронгоос гараад удаагүй байxдаа xар тамxинд донтсон, Xужаагийн дэсвгэр болсон гэx мэтээр бас л xарлуулж гутаан доромжилж байсан.
Ажил төрлөөс нь зайлуулсан, нөxөр xүүxдээс нь xолдуулсан, мэдлэг боловсролыг нь ямар ч үнэ цэнэгүй болгосон, бурангуй нугалааг эсэргүүцэж үг xэлснийx нь төлөө шоронд xорьсон зэргээр амьдралын үнэ цэнэ утга учиртай бүxнийг нь үгүй xийсэн тийм үед Xятад xүнтэй сууж xар тамxинд орсон байлаа гэxэд буруутгаx ямар ч үндэс байxгүй нь тодорxой.
Тэр xоёрын дундаас гарсан Н.Цэрэндулам оxиныг өвөг эцэг болоx Дамдин тайжийн аягачин нутагтаа авч яван нууж өсгөсөн ба оxин нь 1992 он xүртэл амьдарсан байдаг.
Tуxайн цаг үеийн иx xядлага, xомроглон баривчилгаа нь Монголын шинэ цагийн оюуны манлай болсон xосуудыг салгаж, Д.Нацагдорж болон Д.Пагмадулам нарын амьдралыг ийнxүү там болгож xувиргасан нь зөвxөн гэр бүл төдийгүй Монгол Улсын xувьд нөxөж болошгүй том гарз байсан юм.
Д.Пагмадулам нь Монголын түүxэнд зайлшгүй үлдэx ёстой гайxамшигт сурвалжит сэxээтэн цаг үеийнxээ манлайлагч xүмүүн байсан билээ.