ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Эрчим xүчний үндэсний xорооны аxлагч, шадар сайд Т.Доржжxанд эрчим xүч бол уул уурxайн дараа орлого олоx бодит боломжит салбар xэмээн онцолж өөрийн цаxим xуудсандаа нийтлэл оруулав.
Тэрбээр: Монгол Улс газар доорх эрчим хүчний нөөцөөрөө дэлхийн 200 улсаас эхний 5-д ордог бол газар дээрх сэргээгдэх нөөцөөрөө эхний 2-т ордог.
Гэсэн хэдий ч бид улсаараа эрчим хүчний дутагдалтай, дотоод улстөрийн зөрчил болон гадны нөлөөгөөр сүүлийн 40 жил шинэ эх үүсвэр барьж байгуулаагүй нь бодит үнэн.
Тэгвэл бие биедээ дэгээ тавьсан улстөрийн зөрчлийг давж Хамтарсан Засгийн газарт орох урилгыг ХҮН нам хүлээн авч Эрчим хүчний реформыг хийх Үндэсний хороог ахалж ажиллаж байна.
Үндэсний хорооны зүгээс эрчим хүчний салбарт эрх зүйн шинэчлэл хийх, төрийн монополийг задалж үр ашгийг нэмэгдүүлэх, үнэ тарифийг зах зээлийн зарчимд шилжүүлэх, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, ялангуяа ногоон эрчим хүчний зах зээлд зөвхөн хувийн хэвшлийг дэмжих замаар дунд хугацаандаа эрчим хүчний бие даасан тогтолцоог үүсгэж, урт хугацаанд эрчим хүчний экспортыг хийх нөхцөлийг бүрдүүлнэ.
Эдгээр ажлыг эрчимжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй Бөөрөлжүүтийн 600 МВТ, Цэнэг хураагуурын 50 МВТ, Баян сумын 660 МВТ төслүүдийг дэмжиж, яаралтай ашиглалтад оруулах арга хэмжээг авч ажиллана.
Эрчим хүч байхгүй бол Эдийн засгийн өсөлт байхгүй.
Эрчим хүчний биеэ даасан байдлыг хангах нь Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа бөгөөд эрчим хүчний үйлдвэрлэлийг гацаах, няцаах аливаа сонирхол, популист үйлдлүүдийг хаана, зогсооно” гэв