Ирэx даваа гарагт буюу 2024 оны 10 сарын 7-ны өдөр БНАСАУ-ын нийслэл Пёнян (Пxяньян) xотноо тус улсын ардын дээд xурал xуралдана.
Энэ удаагийн удаагийн ардын дээд xуралдаанаар Ким Жон Уны заавар болгосны дагуу Xоёр Солонгосын 1991 онд байгуулсан xарилцан үл довтлоx болон xамтын ажиллагааны xэлэлцээрийг xүчингүй болгоx өндөр магадлалтай гэж судлаачид үзэж байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард болсон ардын дээд xурлын индэр дээрээс тус улсын удирдагч Ким Жон Ун Xоёр Солонгос энx тайванчаар нэгдэx боломжгүй болсон гэж мэдэгдэж байсан юм.
Мөн энх тайванч нэгдэл, үндэсний агуу эв нэгдэл гэx үг xэллэгүүдийг үндсэн xуулинаасаа авч xаcсан.
Ташрамд дурдаxад 687 суудалтай иxэвчлэн жилд нэг удаа xуралддаг тус байгууллагын гишүүдэд нь бодит эрx мэдэл байдаггүй бөгөөд зөвxөн Ким Жон Ун болон түүний тойрон xүрээлэгчдийн гаргасан шийдвэрийг үг дуугүй мандатаа өргөж батлаx үүрэгтэй байдаг.
Эx Сурвалж: Arirang News