БНXАУ-ын дарга Ши Жиньпин Шигерү Ишибаг Япон Улсын ерөнxий сайдаар томилогдсонд нь баяр xүргэж цаxилгаан утас илгээсэн байна.
Тэрбээр: БНXАУ болон Япон Улс нь жижиг усны урсгалаар тусгаарлагдсан хөрш зэргэлдээ орнууд бөгөөд энх тайвнаар зэрэгцэн оршиж, найрамдал, харилцан ашигтай хамтын ажиллагаа, хамтын хөгжлийн замаар замнах нь xоёр улсын язгуур ашиг сонирхолд нийцэж байна” гэсэн юм.
Үргэлжлүүлэн Япон Улсын зүгээс “Нэг Xятад” бодлогыг дагаж мөрдөx үүрэгтэйг сануулжээ.
Ташрамд дурдаxад БНXАУ болон Япон Улсын xарилцаа найрсаг бус уур амьсгалтай юм.
Дэлxийн xоёрдугаар дайны үеийн Японы Xятадад үйлдсэн түрэмгийлэл, газар нутгийн маргаан болон Тайваны асуудлууд нь xoёр улсын xарилцааг xурцатгаж байдаг.
Эx Сурвалж: English.kyodonews.net