Улсын начин Л.Энхсаруул түрүүлэв
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны гурав, гал түймрийн 34 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Алба хаагчид хоёр иргэний аюулгүй байдлыг ханган, 51 тэрбум 65 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Нэг иргэн гал түймэрт өртөн нас барж, таван гэр, долоон байшин шатсан юм.
Гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа ихсэж байгаа тул пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалган, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг зөвлөв.
Эх сурвалж: НОБГ