Улаанбаатарт:
9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 1-нд: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
9 дүгээр сарын 30-нд: Монголын Орчуулагчдын анхдугаар нэгдсэн чуулганыг Төрийн ордонд зохион байгуулна.
10 дугаар сарын 1-нд: “Ахмадын баяр-2024” тоглолт Улаанбаатар паласын концертын танхимд болно.
10 дугаар сарын 1-нд: “Орфей” театрын уран бүтээлчдийн шинэ уран бүтээл Хятадын нэрт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” романаас сэдэвлэсэн драмын жүжиг Соёлын төв өргөөний тайзнаа үзэгчдийн хүртээл болно.
10 дугаар сарын 2-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
10 дугаар сарын 4-нд: “Тэнгэрийн хүү” жүжгийг УДЭТ-ын тайзнаа тоглоно.
10 дугаар сарын 5-нд: “Дэлхийн цирк Монголд” олон улсын циркийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолт “Степп Арена”-д нээлтээ хийнэ.
10 дугаар сарын 5-нд: УДБЭТ 62 дахь улирлын тоглолтоо П.И.Чайковскийн алдарт “Хунт нуур” бүжгэн жүжгээр нээнэ.
Боловсролын яам, харьяа агентлагийн холбогдох мэргэжилтнүүд 10 дугаар сарын 1-нийг хүртэл Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах юм.
Орон нутагт:
10 дугаар сарын 1-нд: Сэлэнгэ аймагт Ахмадын өдөр тэмдэглэнэ.
10 дугаар сарын 1, 2-нд: Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын тайзнаа Их соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаагийн нэрэмжит тус театрын дуу ангийн бие даасан “Гоёхон намар” entertainment, live дуун цэнгүүн болно.