Энэ удаагийн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн xуралд 2393 тойрогт 8031 нэр дэвшигч өрсөлдөж байна.
Нийслэлд 10 нам, 1 эвслээс нийт 282 нэр дэвшигч өрсөлдөх бөгөөд өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. Энэ удаагийн орон нутгийн сонгууль мажоритар системээр явагдана.
Улсын хэмжээнд 2230 хэсгийн хороо байгуулсан. Мөн 2393 тойрогт нэр дэвшигчид 8031 мандатын төлөө өрсөлдөнө гэж Сонгуулийн ерөнхий хороо мэдээллээ.
Нийслэлд МАН-аас 45, АН-аас 44, ХҮН намаас 45, Үндэсний эвслээс 27, Иргэний зориг ногоон намаас 45 нэр дэвшигч өрсөлдөнө.
Улаанбаатар хотын 2024 оны төсвөөс харахад нийт 2.6 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх бол урсгал зардалд нийт 1.1 их наяд төгрөгийг төсөвлөсөн байна.
Мөн улсын төсөвт 230.3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр батлагдсан.