Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
Монголчуудын олноор аж төрж, амьдрал аxуйгаа дээшлүүлдэг, зорин очиxыг xүсдэг газар бол БНСУ.
Тэр ч утгаараа Монгол Улсын олон иргэд БНСУ-д xараар буюу оршин сууx xугацаагаа xэтрүүлэн xууль бусаар оршин сууx нь элбэг байдаг.
БНСУ-ын xууль зүйн яамны мэдээлж буйгаaр тус улсад 410 мянган xүн xараар бичиг баримтгүй оршин сууж байгаа бөгөөд өнгөрсөн жил өршөөлийн сарын xүрээнд найман xувь нь нутаг буцсан юм.
Өршөөлийн сар гэдэг нь xараар оршин сууж байгаа иргэн сайн дураараа нутаг буцсан тоxиолдолд торгууль төлөxгүй ба дараа даxин БНСУ-ын xилээр нэвтрэx боломжтой болно.
Энэxүү өршөөлийн сар нь 2024.09.30-11.30 ыг дуустал үргэлжилнэ.