10:00 цагт: “ХХ зууны монгол хэл бичгийн ухааны хөгжил, төлөвшил: Шанжмятавын Гаадамба-100” эрдэм шинжилгээний хурал Чингис хаан Үндэсний музейд болно.
10:00 цагт: АНУ, Японы багш нар робот мэс заслын талаар сонирхолтой лекц Чингис зочид буудалд болно. Утас: 99015787
11:00 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооноос “Ball In School” төсөл Coach Clinic сургалт болон Монголын Шигшээ багуудын талаар хэвлэлийн хурал Central Tower 10 давхарт болно. Утас: 88883710
11:30-12:30 цагт: Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан 36 дахь удаагийн “Номын баяр”-ын “Мэргэн ном” цом гардуулах ёслол Төрийн ордны Их танхимд болно.
14:00 цагт: УИХ-аас “Эрүүл мэндийн салбарын 2025 оны төсөв”-ийн төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулна.
14:00 цагт: “Дэлхийн цирк Монголд-2024” тоглолтын хэвлэлийн бага хурлыг “STEPPE ARENA” мөсөн ордонд зохион байгуулна. Утас: 91399149
15:00-16:30 цагт: Хятадын нэрт зохиолч Лиү Жэньюань “Хятадын өнөө үеийн утга зохиолын хөгжлийн хандлага” лекц, уулзалт МУИС-ийн төв байрны дугуй танхимд болно.
-“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2024” Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 29 хүртэл үргэлжилнэ.
-Монгол Улсад аялал жуулчлалын салбар байгуулагдсаны 70 жилийн ой, дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтан 22 дахь удаагаа зохиогдож буй “ГРАНД ТУР-2024” аялал жуулчлалын Улсын XXII олимпиадын намрын улирлын тэмцээн энэ сарын 25-27-нд болж байна.
-Монголын Аялал Жуулчлалын Холбоо “АйТиЭм” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 1999 оноос хойш 25 дахь жилдээ буюу энэ сарын 25-27-нд “Мишээл экспо”-гийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна.
-Эрүүгийн цагдаагийн албанаас шүүхээр эцэслэн шийдсэн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, шинжээчийн дүгнэлтээр түүх, соёлын дурсгалт биет өв болох нь тогтоогдсон эд өлгийн зүйлсээр “Аврагдсан өв” тусгай үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд энэ сарын 25-27-нд зохион байгуулж, олон нийтэд танилцуулж байна.
-“Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 27 хүртэл үргэлжилнэ.
-“Цайны их зам” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 10 дугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.