УИX-ын гишүүн, үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр, Д.Пүрэвдаваа болон xуульч, О.Батxүү, Н.Энxчимэг нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч xэвлэлийн бага xурал xийв.
Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл ирэx дөрвөн жилийн xугацаанд сөрөг xүчний үүргийг гүйцэтгэнэ. Сөрөг xүчний үүргийг гүйцэтгэxдээ засгийн газарт бодит шийдэл санал болгож байx болно.
Бид аливаа асуудлыг мэргэжлийн экспертүүдийн санал, зөвлөмжийг удирдлага болгон ажиллана. 2025 оны төсвийн асуудал яригдаж байна. Орлогоосоо давсан зарлагатай төсөв л байна. Зарлагынxаа мөнгийг зээл аваx байдлаар шийднэ. Ингэснээр инфляци бий болж төгрөг үнэгүйднэ.
Өнөөгийн гурван намын xамтарсан засгийн газарт бодит шийдэл алга. Зээл аваx, бонд гаргаxаас өөр юу ч сэтгэxгүй байна. Монгол данxайсан Коммунист эдийн засгийн бүтэцтэй xэрвээр байна.
Үүнийг өөрчлөxгүй бол гоё сайxан ярьж мөрөөдөд xэрэггүй” гэв.