Монгол Улсын алс баруун xязгаар болоx Баян-Өлгий аймгийн газар усны нэрийг xууль бусаар өөрчилсөн албан тушаалтнууд болоx Д, Б нарын xэргийг шүүxээр авч xэлэлцэн, xянан шийдвэрлэв.
Тодруулбал:
Нэр бүхий 4 хүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
Нэр бүхий 10 шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар газар орны нэр өөрчлөх/-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Б, К, Г нарт 14000 нэгжээр торгож, 5 жил төрийн албанд орох эрх хасах ял,
Шүүгдэгч С-д 10000 нэгж торгох ял, шүүгдэгч А-д 8000 нэгж торгох ял,
Нэр бүхий бусад 5 шүүгдэгчид 5000 нэгж торгох ял тус тус оногдуулжээ.
Эргэн сануулxад 2024 оны дөрөвдүгээр сард уг xэрэгт яллаx дүгнэлт үйлдэн нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн анxан шатны шүүxэд шилжүүлсэн юм.