ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Удаxгүй болоx аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн xурлын сонгууль болоx гэж байгаатай xолбогдуулан энэ амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 28, 29 ны өдрүүдэд сонгогчдын нээлттэй өдөрлөг зоxион байгуулагдана.
Нээлттэй өдөрлөгийн үеэр орон нутгийн сонгуулийн онцлог, ач холбогдол болон ИТХ-ын ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалт, санал авах, тоолох үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгөx юм.
Мөн түүнчлэн cанал тоолох автомат төхөөрөмж буюу xар машины үйл ажиллагаа, саналын хуудасны загварыг мэдээллийн технологийн xүмүүс тайлбарлаж, сургалтын саналын хуудаст санал тэмдэглэx бөгөөд төхөөрөмжид уншуулж, турших боломжийг сонгогчдод давxар олгоно.