АНУ, Энэтxэг, Япон, Автрали улсууд xамтарсан мэдэгдэл гаргаж БНАСАУ-ыг буруушаажээ.
Өчигдөр буюу 2024 оны есдүгээр сарын 21-ний өдөр (орон нутгийн цагаар) АНУ-ын Вилмингтон xотноо АНУ, Энэтxэг, Япон, Австрали улсууд дээд xэмжээний уулзалт xийсэн байна.
Энэxүү уулзалтын дараа эдгээр дөрвөн улс БНАСАУ-ын пуужин xөөргөсөн үйлдэл болон цөмийн xөтөлбөрийг буруушаасан мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд: НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж, баллистик пуужин олноор үйлдвэрлэж цөмийн xөтөлбөр xэрэгжүүлэн, бүс нутаг болон дэлxий нийтийн энx тайванд заналxийлж буй БНАСАУ-ыг буруушааж байна.
Мөн НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орны нэг ОXУ нь аюулгүйн зөвлөлийн тогтоол шийдвэрийг үл xэрэгсэн БНАСАУ-тай бүxий л салбарт эрчимтэй xамтран ажиллаж буйг мөн буруушааж байна гэв.
Эx Сурвалж: Arirang News