Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Хөвсгөл аймгийн нутгийн зарим газраар бороо, нойтон цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с. Хангайн уулархаг нутгаар +3…+8 градус, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +8…+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, +9…+11 градус дулаан байна.
Гал түймэр:
– Баянхонгор аймаг, Баянхонгор сум. Дуурсах багийн 1 дүгээр гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.19-ний өдрийн 08:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 3.2 км замыг туулан 08:56 цагт очиход иргэн Х-ийн “Тоёота пробокс” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.
– Хэнтий аймаг, Хэрлэн сум. 3 дугаар багийн “Баянмөнх” хорооллын 1 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.19-ний өдрийн 10:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид .5 км замыг туулан 10:11 цагт очиход иргэн Ц-ийн 2х3 метрийн хэмжээтэй зуны амбаар шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.
– Сэлэнгэ аймаг, Мандал сум. Баян-Арцат багийн Ахуй үйлчилгээний 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.19-ний 13:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 13:08 цагт очиход иргэн О-ийн 4х6 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 2 давхрын хана болон таазны хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
– Дорноговь аймаг, Замын-Үүд сум. Хилчин багийн 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.19-ний өдрийн 15:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 15:57 цагт очиход иргэн С-ийн 4 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
– Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 14 дүгээр хороо, 3 дугаар хороололд гал гарч байна гэсэн дуудлагыг 09.09-ний өдрийн 19:39 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 19:50 цагт очиход иргэн А-ийн гал тогооны өрөөнд цахилгаан хэрэгсэл шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 3 иргэнийг аюулгүй газарт гаргасан бөгөөд гал түймэрт иргэн Н/32 настай, эмэгтэй/ гар хэсгээрээ түлэгдсэн байсныг Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
– Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 14 дүгээр хороонд утаа гарч байна гэсэн дуудлагыг 09.19-ний өдрийн 20:16 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 20:26 цагт очиход барилгын В1 давхарт 4х12 метрийн хэмжээтэй өрөөнд хураалгаатай хувцас шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.
– Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 29 дүгээр хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 09.19-ний өдрийн 22:47 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 22:54 цагт очиход байрны гаднах хогийн цэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Шаварт суусан:
– Төв аймаг, Баянжаргалан сум. Жаргалант багийн “Өгөөмөр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км, аймгийн төвөөс зүүн зүгт 163 км/ 4 зорчигч /2 том хүн, 2 хүүхэд/-той суудлын автомашин намагт суусан тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 11:30 цагт хүлээн авсан. Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 74 км замыг туулан 14:52 цагт очиход иргэн О-ийн “Тоёота ланд круйзер-105” загварын суудлын автомашин намагт суусан байсныг 10 минут ажиллан татан гаргасан.
– Өвөрхангай аймаг, Хархорин сум. Шанх багийн “Улаан худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 89 км, сумын төвөөс баруун урд зүгт 50 км/ Өлзийт сумаас Хархорин сумын чиглэлд зорчиж явсан 4 зорчигчтой суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 16:55 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 50 км замыг туулан 19:00 цагт очиход иргэн Э-ийн “Тоёота ланд круйзер-200” загварын суудлын автомашин шаварт суусан байсныг 45 минут ажиллаж татан гаргасан.