Улсын xарцага Г.Ганxуяг xүрэл медаль xүртэв
БНСУ-ын ерөнхийлөгч асан Мүүн Жэ Ин Пёнчаны тунхаглалын зургаан жилийн ойн өдрөөр БНСУ болон БНАСАУ-ыг нэн даруй яриа хэлэлцээр хийхийг уриалжээ.
Тэрбээр: БНСУ болон БНАСАУ нэн даруй яриа хэлэлцээр хийх хэрэгтэй. Гэвч одоогийн засгийн газарт тийм хүсэл алга. Солонгосын хойгт энх тайвныг яриа хэлэлцээр хийж байж бий болгоно” гэжээ.
2017-2022 оны хооронд БНСУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Мүүн Жи Ин нь өнөөгийн ерөнхийлөгч Юн Сүк Ёлын БНАСАУ-ын талаар явуулж байгаа бодлогод шүүмжлэлтэй ханддаг нэгэн юм.
Түүний хувьд БНАСАУ-тай учир зүгээ олж байж Солонгосын хойгт энэ тайван оршино гэж үздэг нэгэн бөгөөд түүний үед Хоёр Солонгосын харилцаа сэргэж өөрөө тэрбээр БНАСАУ-д айлчилж байсан билээ.
Эх Сурвалж: Arirang News