ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Үнэт өв соёл, уламжлалаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ сарын 13-нд Дуу хуур, өв соёлын өлгий Дундговь аймагт “Дэмбээ манан” нээлттэй тэмцээнийг нас, хүйс харгалзахгүйгээр зохион байгууллаа.
Тэмцээнд 550 дэмбээчин өв соёлоо дээдлэн Үндэсний дээлтэй оролцсоноос Сайнцагаан сумын малчин Шатарын Мөнхдалай 9 хожиж “Аварга дэмбээчин”-ээр шалгарсан байна. “Дэмбээ манан” тэмцээний тэргүүн байрыг Луус сумын уяач Э.Улаанхүү өөрийн уяаны даагаар байлсан бөгөөд Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газраас мотоцикл гардуулан, хүндэтгэл үзүүлжээ.
Мөн энэ үеэр зохион байгуулсан “Айрагны соёл” айраг уух тэмцээнд 129 хүн оролцож, шилдгүүдээ тодруулсан юм.