Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
Говийн бүсийн хөгжлийн бодлогыг тодорхойлоход залуусын оролцоог нэмэгдүүлэх, үзэл бодлыг сонсох зорилгоор зохион байгуулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Говийн бүсээс сонгогдсон Улсын Их Хурлын Гишүүн Ц.Мөнхбат, Ө.Шижир болон аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Засаг даргын зөвлөх Л.Доржбат мөн салбар бүрийн удирдах албан тушаалтнууд панелистаар оролцсон байна.
Боловсрол, эрүүл мэнд, соёл спорт, бизнес, хөдөө аж ахуй, төрийн алба, оюутан гэсэн долоон салбарын хүрээнд зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт 1000 орчим залуус оролцож, салбарын хүрээнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, цаашид төрийн бодлогоор хэрхэн шийдвэрлэх гарц байгааг харилцан санал солилцжээ.