ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Орон нутгийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн чадавхыг нэмэгдүүлэх, бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дундговь түншлэл” үзэсгэлэн худалдааг 20 жилийн ойн хүрээнд энэ жил “Говийн өнгө-2024” нэртэйгээр 9-р сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.
“Говийн өнгө-2024” арга хэмжээнд Дархан, Сэлэнгэ, Архангай, Өмнөговь, Улаанбаатар хотоос нийт 213 иргэн, аж ахуйн нэгжүүд оролцож, сүү, сүүн бүтээгдэхүүн 85, аж үйлдвэр 55, хүнсний ногоо 19, хоол үйлдвэрлэл 23, бусад салбараас 11 иргэн, аж ахуйн нэгж тус тус оролцон, 374,8 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
Үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос 12 төрлөөр шилдгүүдийг тордуулсан юм.