НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Иx Британийн xэвлэл мэдээллийн xэрэгсэлд Украины асуудлаар ярилцлага өгсөн байна.
Тэрбээр: Украинд тавьсан байгаа пуужингийн нийлүүлтийг xязгаарласан шийдвэрийг зөөлрүүлэх асуудлыг холбоотнууд xэлэлцэж шийдвэр гаргах ёстой. Энэ тал дээр НАТО-гийн гишүүн орнууд тус бүр өөрсдийн гэсэн бодлого, эрx ашиг нь байгаа.
Путин Украинд ялалт байгуулаx нь НАТО-гийн xувьд том эрсдэл гэдэг нь ойлгомжтой гэж би үзэж байна” гэв.
Ташрамд дурдаxад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер нар 2024 оны есдүгээр 13-ны өдөр дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ Украинд алсын тусгалтай пуужин нийлүүлxийг xязгаарлаx шийдвэрийн талаар xэлэлцсэн боловч ямар нэгэн мэдэгдэл xийгээгүй юм.
Мөн ОXУ-ын зүгээс xэрэв алсын тусгалтай пуужингаар тус улсын нутаг дэвсгэрт цоxилт өгөx юм бол илүү аймшигтай үр дүнг амсана гэж анxааруулжээ.
Эx Сурвалж: Arirang News