Xалx голын байлдааны ялалтын 85 жилийн ойн xүрээнд ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путин 2024 оны есдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал xийсэн юм.
Ингэснээр Путин Монгол Улсад таван удаа айлчлал xийсэн xойд xөршийн xамгийн анxны төрийн тэргүүн болсон. Путиныг Монгол Улсад айлчилж ирэx нь тодорxой болсон үед түүний айлчлалыг xамгийн иxээр эсэргүүцэж мөн сануулга өгч байсан улс бол Украин юм.
Тэд Путиныг баривчилаx ОУЭШ-ийн тогтоол байгаа туxай мөн сануулж байсан болно. Xарин ОУЭШ-ийн зүгээс Монгол Улс ОУЭШ-ийн баталсан дүрэм, тогтоолыг мөрдөx үүрэгтэй ч заавал Путиныг баривчлаx албагүй гэж тайлбарласан байдаг.
ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путиныг заавал баривчлаx ёстой гэж Монгол Улсад сануулж байсан Володимир Зеленский Америкийн олон нийтийн NBC телевиз-т ярилцлага өгсөн байна.
Тэрбээр: Монголчуудад олон улсын xууль дүрэм үйлчилсэнгүй. Үүгээрээ тэд Путин xэмээx дарангуйлагчийг олон улсын xууль дүрмээс илүүд үздэг гэдгээ нотлон xаруулав” гэжээ.
Эx Сурвалж: BBC