ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
“Парис 2024″ паралимпын наадмыг зорьсон монголын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 41 дүгээр байрт эрэмбэлэгдээд байна. Монголын таеквондогийн баг “Парис-2024” паралимпын наадмын таеквондогийн шилдэг 10 багийн дөрөвт эрэмбэлэгджээ.
Таеквондогийн төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн удирдлага дор өрсөлдсөн тамирчин У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн нь жагсаалтын дээгүүрт бичигдэхэд нөлөөлсөн байна.
“Парис-2024” зуны XVII Паралимпын наадам долоо дахь өдрөө үргэлжилж байна.