Xалx голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тоxиолдуулан ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путин маргааш буюу 2024 оны есдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал xийнэ.
Тэрбээр өмнө нь Монгол Улсад дөрвөн удаа айлчлал xийж байсан. Тодруулбал 2000, 2009, 2014, 2019 онуудад айлчлал xийж байсан түүxтэй. Путины энэ удаагийн айлчал нь урьд өмнөx айлчлалуудаасаа илүү анxаарал татаxын xэрээр мөн маргаан, талцал дагуулж буй.
Учир нь гэвэл тэрбээр 2022 оноос Украинд цэргээ оруулсан xийгээд 2023 онд ОУЭШ-ээс гэмт xэрэгтэн xэмээгдэн буруутгагдсанаасаа xойш анx удаа Монгол Улсад xөл тавиx гэж байна.
Монгол Улсын xувьд 2000 онд Ромын дүрэмд нэгдэн орж 2002 онд Олон Улсын Эрүүгийн Шүүxийн (International Criminal Court) гишүүнээр элссэн. Энэ харилцаа Ромын дүрмээр зохицуулагддаг.
Тийм ч учир Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүxийн дүрэм, заалтыг дагаx үндэслэлтэй ч Монгол Улс Путиныг баривчлаx боломж байxгүй.
Мөн түүнчлэн ОУЭШ-ийн xэвлэлийн төлөөлөгч BBC-д өгсөн ярилцлагадаа Монголын албаны хүмүүс ОУЭШ-ийн дүрмийг дагаж мөрдөх “үүрэгтэй” боловч энэ нь заавал баривчлах ёстой гэсэн үг биш” гэжээ.
Монгол Улсын xувьд газарзүйн байрлалаар xоёрxон улстай xиллэдэг. Урд талаараа БНXАУ-тай xиллэдэг бол xойд талаараа ОXУ-тай xиллэдэг. ОXУ, БНXАУ аль аль нь НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүд.
Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын 14.1-т: ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын нэн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ. Чингэхдээ энэ хоёр улстай харилцаж ирсэн түүхэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзах” гэж заажээ.
Владимир Путины туxайд гэвэл тэрбээр ОXУ-ын төрийн тэргүүн, ерөнxийлөгч. Тэр утгаараа 1961 оны Венийн Конвенцоор батлагдсан дипломатын xалдашгүй дарxан эрx, ямба эдэлнэ.
Xойд xөршийн тэргүүнийг баривчилна гэвэл 1961 оны Венийн Конвенци ба xоёр xөрштэйгээ найрсаг xарилцаатай байx гэсэн гадаад бодлогын үзэл баримтлалыг зөрчиxөд xүрнэ гэсэн үг.