Улсын xарцага Г.Ганxуяг xүрэл медаль xүртэв
“ПАРИС-2024” зуны Паралимпын XVII наадамд У.Сүрэнжав амжилттай оролцож алтан медаль хүртэж түүх бүтээсэн.
Түүний энэхүү гайхалтай амжилтыг нь мялааж УИХ-ын гишүүн Г.Очирбат гишүүн хоёр өрөө байр өгөхөөр болжээ.
Г.Очирбат энэ талаар цахим хуудсан дээрээ дурдсан байна.
Тэрбээр:
Монгол төрийн алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандуулан, төрийн дууллаа эгшиглүүлсэн дайчин эмэгтэй Паралимпын анхны эмэгтэй аварга Уламбаярын Сүрэнжав дүүд халуун баяр хүргэж хоёр өрөө байр бэлэглэнэ.
Дүүгийн спортын их замнал болон цаашдын амьдралд илүү өндөр амжилтыг ерөөе.
Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн У.Сүрэнжаваар Монгол түмэн бахдаж, бахархаж байна гэжээ.