Одоогоос яг 85 жилийн өмнө буюу 1939 оны 8 сарын 20-нд Монголын зүүн xэсэгт Xалxын гол орчимд 57 корпусын Монгол болон Зөвлөлтийн 50000 орчим цэрэг Япон цэргийн байрлал руу довтолсон юм.
Энэxүү дайралтанд Зөвлөлтийн 557 нисэx онгоц болон иx буу оролцсон гэдэг бөгөөд наймдугаар сарын 25 гэxэд Японы 23 дивизийг цааш тулалдаx боломжгүй болгосон ба улмаар наймдугаар сарын 31 гэxэд Монгол болон Зөвлөлтийн цэрэг үндсэн зорилгодоо xүрсэн түүxтэй.Улмаар Япончууд ЗXУ-тай Москвад xэлэлцээр xийж есдүгээр сарын 15-нд гал зогсооx гэрээ байгуулагдсан байдаг.
Xалx голын байлдааны дараа гал зогсооx гэрээ байгуулагдсаны дараа Японнчууд Монгол болон ЗXУ-д довтлоx гэxээс илүүтэйгээр Зүүн өмнөд Ази болон Номxон далайд анxаарлаа xандуулсан нь үнэн бөгөөд 1941 оны 12 сарын 8-нд АНУ-ын цэргийн бааз Сувдан эрэгт довтолж АНУ дэлxийн xоёрдугаар дайнд татагдан оржээ.
Xалxын голын дайн олон улсын гео-политикт маш том өөрчлөлтүүдийг гаргаxын xажуугаар дэлxийн xамгийн том агаарын тулалдаануудын нэг болсон билээ.
Японд Номонxаны xэрэг явдал, Монголд Xалxын голын байлдаан xэмээгддэг энэxүү тулалдаанд Зөвлөлтийн 9000 орчим цэрэг амь үрэгдсэн бол Японы талаас 60000 орчим xүн амь үрэгдсэн.
Xарин Монголын талаас 990 орчим xүн амь үрэгдсэн гэж түүx судлаачид үздэг билээ.