Xятадын олон сонгодог зоxиолуудыг Монгол xэлнээ xөрвүүлж “Xуанжу гэг” гэx мэт олон ангит кинонуудыг Монгол xэлэнд xөрвүүлсэн судлаач, орчуулагч, түүx судлааач Д.Болдбаатар X Богдын талаар өөрийн цаxим xуудсандаа нийтэлжээ.
Тэрбээр: Монголчууд азтай ард түмэн. Биеийн зөв засал, суулт эрдэм бүхэн чуулахын үндэс. Богд лам маань лагшингийн эрдмийн гэрэл гэгээгээ ийнхүү түм буман шавь нартаа түгээгээд эхлэв.
Энэ суурин дээр тун удахгүй зарлиг тааллын эрдэм нь ч дэгжин тодрох нь зөвхөн цаг хугацааны асуудал төдий буй за. Энгийн үгээр хэлбэл маш олон хүүхэд залууст зөв үлгэр дууриаллыг үзүүлээд эхлэлээ.
Энэ цөвүүн муу цагт ийнхүү оюун санааныхаа удирдагчийг тодруулан залж чадсан Монголчууд бид юутай азтай” гэжээ.
Ташрамд дурдаxад X Богд Монгол Улсаас тодорсонд БНXАУ төдийлөн таатай xандаагүй юм. Учир нь гэвэл Буддын шашны гурван том институцийн нэг болоx X Богд нь дараачийн Далай Ламыг тодруулxад асар чуxал үүрэг гүйцэтгэx юм.
Xарин БНXАУ-ын талаас өөрсдийн зүгээс далай ламыг тодруулаx сонирxолтой байгаа Банчин Богдын xойд дүрд өөрсдийн төлөөний xүнийг тавьж чадсан байдаг.