Иргэний зориг ногоон намаас иргэдийн итгэлээр УИХ-д гарсан М.Нарантуяа гишүүн тангарагаа өргөн, ард түмнийг төлөөлж байж цахим сүлжээгээр бараа сурталчилж, бизнес хийх нь ёс зүйн хувьд байж боломгүй зүйл гэж зарим хүмүүс шүүмжилсээр байна.
Тэрээр энэ талаар өөрийн цахим хаягаар дамжуулан мэдээлэхдээ, “Миний энэ үйлдэл үнэхээр ёс зүйн доголдолтой байгаа юм бол, дээд хэмжүүрийг эвдээд байгаа бол би УИХ-д шинэ жишиг тогтоох нэгэн түүх болж үлдье гэж бодлоо. Би их хуралд хулгай хийх гэж ороогүй. Өөрийнөө эрхэлдэг бизнесийг улс төрд хамааруулж явах гэсэнгүй. Гэр бүлийнхээ бизнесийг үргэлжлүүлж болдог байх гэж бодож байсан” гэжээ.
Харин олон эл асуудалд өөр өөрийн байр суурийг илэрхийлж буй. Тэдний дийлэнх нь УИХ-ын гишүүн М.Нарантуяаг дэмжиж буйгаа илэрхийлэн бизнесээ цаашид үргэлжлүүлэхийн зөвлөж буй бол зарим түүнийг УИХ-ын ёс зүйн хороогоор шалгуулахыг шаардсаар байна.