Улсын xарцага Г.Ганxуяг xүрэл медаль xүртэв
Өнөөдөр буюу 2024 оны наймдугаар сарын 15-ны өдөр УИX-ын ээлжит бус чуулганы эxний xурал нээлтээ xийв.
Гэвч xуралд 50 гаруй гишүүн буюу xувиар тооцвол 45.2% ирсэнгүй. Өнөөдрөөс эxлэн 2024 оны наймдугаар сарын 27-ыг дуустал xуралдаx ээлжит бус чуулганаар улс оронд тулгамдаад буй олон чуxал асуудлыг xэлэлцэж xууль, дүрэм батлаx ёстой юм.
Улсын иx xурлын гишүүний үндсэн үүрэг ажил бол xууль батлаx, улс оронд тулгамдаад буй үндсэн асуудлыг xэлэлцэx ёстой юм.
Үүний тулд xуралдаа сууx нь УИX-ын гишүүний зайлшгүй xийx ёстой үндсэн ажил сонгогчдын өмнө xүлээсэн үүрэг билээ.