ОХУ шатахууны үнийн томоохон өсөлтийн дараа дотоодын шатахууны зах зээлийг “тогтвортой нөхцөл байдлыг хадгалах” үүднээс дахин зургаан сар бензин экспортлохыг хориглож байгаагаа өнөөдөр зарлалаа.
Засгийн газар мэдэгдэл хийхдээ “2024 оны есдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл бензин шатахууны экспортод хязгаарлалт хийсэн” гэж мэдэгджээ.
Энэхүү арга хэмжээ нь “улирлын чанартай эрэлт, газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд төлөвлөж буй засварын үед” үнийг тогтвортой байлгах зорилготой гэж засгийн газар нэмж өгүүлэв.
Гуравдугаар сард Орос улс шатахууны экспортод зургаан сарын хориг тавьсан ч дотоодын зах зээл ханасан гэж үзээд тавдугаар сараас долдугаар сарын хооронд түр хугацаагаар зогсоосон.
Ташрамд дурдаxад уг экспортын xориг Монгол Улсад xамааралгүй болно.
Эx Сурвалж: Pravda.ru