Боловсролын сайд П.Наранбаяр Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бѳгѳѳд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Обрусанскитайг 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч уулзан, боловсролын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын үеэр хоёр орны боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэн, тэтгэлгээр суралцах оюутны квотыг бүрэн ашиглах, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт солилцоог эхлүүлэх талаар санал солилцов.
Монгол Улсад чадварлаг хүний нөөцийг бий болгоход хувь нэмэр оруулж буй явдалд Боловсролын сайд талархсанаа илэрхийлэв.