2010 оноос Оюу толгойн бүтээн байгуулалт эхэлснээс хойш Ханбогд сумын хүн амын тоо эрчимтэй тэлсээр байна. Тухайлбал, 2010 онд Ханбогд сум 2,300 орчим суурин хүн амтай байсан бол өнөөдөр 10 мянга давжээ. 2022 онд Ханбогд сумыг 2040 он гэхэд “Ухаалаг загвар сум” болгон хөгжүүлэх “Ханбогдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулан,“Оюу толгой” компаниас ирэх таван жилд 50 сая ам.долларын хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон юм. Өдгөө “Ханбогдын хөгжлийг дэмжих Оюу толгойн хурдасгуур” сан үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байна.
Өмнөговь аймгийн төсвийн орлогын тал хувийг бүрдүүлдэг Ханбогд сум нь уул уурхай, үйлдвэрлэл, тээвэрлэлт дагасан 20 мянга гаруй хүний хөдөлгөөнтэй томоохон суурин юм.
2040 он гэхэд 6,312 өрхийн 25,880 хүн, сумын төвд 5,292 өрхийн 22,226 хүн суурин амьдрахаар судалгаа, тооцооллыг гаргажээ.
|