МУГТ Б.Сэр-Од энэ удаагийн Олимпыг оролцуулаад нийт зургаан олимпт оролцож нэгэн цоо шинэ өвөрмөц түүхийг бүтээсэн.
Тэгвэл энэхүү гайхалтай түүхийг бүтээсэн МУГТ Б.Сэр-Одод “Бичил Глобус” санхүүгийн компанийн зүгээс авто машин бэлэглэхээр болжээ.
Энэ тухай тус компанийн гүйцэтгэх захирал С.Отгонбат өөрийн цахим хуудсандаа нийтлэв.
Тэрбээр:
Монгол хүн Монгол улс дэлхийн барианд орлоо “Парис 2024”
Сэтгэл хөдлөв.
Бид 2024 онд Улаанбаатар марафоныг ивээн тэтгэж хамт олноороо оролцохдоо, энэ спортын ямар гайхалтайг, хэчнээн их тэвчээр, хатуужил шаарддагийг өөрсдийн биеэр мэдэрсэн.
Тиймдээ ч марафонд гүйж дэлхийд эх орныхоо нэрийг гаргасан 3 тамирчдаараа үнэхээр их бахархаж байна.
Марафон гэх спортын хүнд төрлөөр 6 олимп,11 дэлхийн аваргад 24 жил Эх орныхоо нэрийг өндөрт гаргасан нь гайхамшигтай. Тамирчдынхаа олон жилийн хүч хөдөлмөрийг Бичил Глобус групп үнэлж…
Б. Сэр-Од тамирчиндаа MG ROEWE RX5 ‘0’ кмтэй цоо шинэ автомашин.
Мөн зуузай холбон барианд орсон 2 эмэгтэй тамирчид болох Г. Хишигсайхан, Б. Мөнхзаяа хоёрдоо тус бүр нь 30 сая төгрөг бэлгэлэхээр бид шийдлээ.
Б. Сэр-Оддоо Монгол хүний тэсвэр тэвчээрийг түүхэнд мөнхөлсөнд нийт Монголчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье. Биеийн тамир мандтугай” гэжээ.