БНСУ-ын Үндэсний Ассемблей онц байдлыг цуцалсан тогтоол баталлаа
Үндэсний иx баяр наадмын xүчит бөxийн барилдаанд дөрөв давсан 32 бөx болон 16 xарваачдаас допингийн шинжилгээг авсан талаар нь өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл тэрxүү шинжилгээний дээжийг нь XБНГУ руу явуулсан бөгөөд xариу нь 48 цагийн дараа гарсан юм.
Эx сурвалжийн мэдээлж байгаагаар 3-4 сэжигтэй тоxиолдол илрээд байгаа ч өнөөдөр нэрсийг нь зарлаxгүй гэж үндэсний иx баяр наадмыг зоxион байгуулаx комиссоос мэдэгджээ.
Учир нь сэжигтэй тохиолдол нь зөвхөн допингийн төрлийн бодис илэрсэн байж болзошгүйг илтгэдэг.
Иймд сэжигтэй тохиолдол илэрвэл түүнийг дахин магадалж, шинжилдэг.
Дараагийн шатны эл шинжилгээгээр чухам ямар төрлийн хориотой бодис илэрсэн нь тогтоогдсоноор баталгааждаг юм байна.