АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трампын амь насанд халдахыг завдсан тохиолдол гарч, гэмт этгээд алагдсан болохыг Холбооны мөрдөх товчоо албан ёсоор мэдэгдлээ.
Өнөө цагийн дэлхийн хамгийн хүчирхэг улс болох АНУ-ын түүхэнд Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн амь насанд халдсан таван тохиолдол гарсан.
Тухайлбал 1865 онд Ерөнхийлөгч Линколн, 1881 онд Ерөнхийлөгч Гарфиелд, 1901 онд Ерөнхийлөгч Мкинли, 1963 онд Ерөнхийлөгч Жон Кеннеди, 1968 онд Ерөнхийлөгчид нэр дэвшигч Роберт Кеннеди нарын аминд халдаж байв.
Харин 1933 онд Ерөнхийлөгч Франклин Рузвельт, 1950 онд Ерөнхийлөгч Трyман, 1975 онд Ерөнхийлөгч Форд, 1981 онд Ерөнхийлөгч Риган, 2005 онд Ерөнхийлөгч Буш, 1912 онд нэр дэвшигч, Ерөнхийлөгч асан Тедди Рузвельт, 1972 онд нэр дэвшигч Уоллесын аминд халдах оролдлого гарсан ч азаар амьд үлдэж байжээ.